Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан зарлан дуудах бичиг авсан гадаад улсад сурч, амьдарч байгаа цэргийн насныхнаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа, мэдээлэл шаарддаг.
Энэ дагуу Хил хамгаалах eрөнхий газар уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, энэ сарын 12, 13-ны өдрүүдэд 08.30-18.00 цагийн хооронд иргэдэд гаргаж өгч үйлчилж байгаа аж.
Иргэн лавлагааг өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд түүнтэй хуулийн дагуу хамаарал бүхий этгээд эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчид хил нэвтэрсэн лавлагааг гаргаж өгдөг.
Мөн эрх бүхий хууль хяналтын байгууллагуудад прокурорын зөвшөөрөл, шүүхийн шийдвэрийн дагуу лавлагааг гаргаж өгч үйлчилдэг байна.