2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, бүртгэгдсэн зам тээврийн осол, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүүхэд өртсөн ослын гаралт буурсан байна. Мөн “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2018” нэгдсэн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сараас эхлэн явагдсантай холбоотой 6-9 саруудад орон нутагт гарсан хэрэг, нас баралт, гэмтсэн хүний үзүүлэлт 9.6-24.0 хувиар буурсан нь орон нутгийн замд хяналт, шалгалт эрчимжсэнтэй холбоотой юм.
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн бөгөөд өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад орон нутагт хүний амь нас хохирсон осол 50 орчим хуваир, гэмтсэн хүүхэд 20 орчим хувиар өссөн боловч ослын дуудлага, мэдээлэл, гэмтсэн хүн, нийслэлд амь нас нь хохирсон хүний тоо 25-50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сэрэмжүүлэг болгох үүднээс өчигдөр гарсан хоёр авто ослын мэдээллийг хүргэе.
БЗД-ийн Амгалангийн зам, ... тоот айлын хашаанд T.Mark-2 маркийн автомашин явган зорчигч, 6 настай З-г мөргөж гэмтээсэн. Машин асаалттай байх үед 2 настай З нь арааг сольж хөдөлгөн мөргөсөн нь тогтоогдсон байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн сум “Хоолтын даваа” гэх газар Sonata YF маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна.