Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоногт нийт 1251 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Үүнээс найман хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
Аравдугаар сарын 09-ний өдөр 19.36 минутын орчимд БЗД-ийн 22 дугаар хороо Зүүн Алтан өлгийн замд Тоёота приус маркийн автомашины жолооч, явган зорчигч 11 настай, эрэгтэй Г мөргөж амь насын хохироосон.
Өчигдөр 05.20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Mazda Tribute маркийн автомашин онхолдож, жолооч Н нас барсан байна. Тээврийн цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.