СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Селфинд дурлагчид Ханойн алдарт галт тэрэгний гудамжийг хааж буйд дургүйцэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Вьетнамын нийслэл Ханойд байдаг галт тэрэгний гудамж аялагч жуулчид төдийгүй селфичдийн очих дуртай газруудын нэг. Гэвч иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд цагдаа нар гудамжийг хаахаар болжээ.

Уг мэдээг сонссон иргэд дургүйцлээ илэрхийлж эсэргүүцэл үзүүлсэн байна. Гудамжийг зорьж ирсэн аялагчид сэтгэл дундуур байна гэжээ. Энэ газрыг зорин ирсэн олон арван жуулчин зураг авч чадалгүй буцахад хүрсэн байна.

Франц улс колоничилж байх үед хоол хүнс, бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд төмөр замыг ашигладаг байсан бол орчин цагт Вьетнам улсын төрийн мэдлийн төмөр замыг компани эзэмшдэг байна. .

 

 

Аялагч жуулчдаас гадна тус гудамжинд үйл ажиллагаа явуулдаг кафе, зоогийн газрын эзэд цаашид энд бизнес эрхлэх боломжгүй болсондоо сэтгэл дундуур байна. Хэдийгээр нарийн гудамжаар галт тэрэг зөрөх үед ноцтой осол аваар гарч байгаагүй ч эрх баригчид болзошгүй аюулаас сэргийлж эндэхийг хаана гэжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.