СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын тэрбумтнуудын жагсаалтад технологийн салбарын бизнес эрхлэгчид давамгайлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Хятадын тэрбумтнууд, чинээлэг эрхмүүдийн дунд технологийн салбараас төрөн гарсан бизнес эрхлэгчдийн эзлэх хувь нэмэгдсэн гэдгийг Hurun судалгааны хүрээлэнгээс мэдээлэв. Түүнчлэн эм зүй, гахайн фермерийн салбарын шилдгүүд супер баян эрхмүүдийн эгнээнд дээгүүр бичигдэх болсон байна.

Судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Хятадад шинээр төрөн гарсан саятан, тэрбумтнуудын тоо цөөхөн байгаа ч тэдний эзэмшиж буй хөрөнгийн хэмжээ нэмэгджээ. .

Алибаба цахим худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч Жэк Ма 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр Хятадын тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн байр сууриа хадгалжээ. Харин хоёрдугаарт Teнсент цахим сүлжээг үүсгэн байгуулагч Пони Ма 37 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн байна.

 

Пони Ма

 

Хансон эмийн компаний эзэд Сан Пиао Юань, Жон Хуй Юань нар 15 байр урагшилж хөрөнгийн хэмжээ нь хоёр дахин нэмэгдэж 25 тэрбум ам.доллар болсноор жагсаалтын тавдугаарт оржээ.

10 орчим жилийн өмнө Хятадын хөрөнгөтнүүдийн жагсаалтад эмийн үйлдвэрийн эзэд дөрвөн хувийг эзэлдэг байсан бол одоо найман хувь болж нэмэгджээ.

Эдгээр өөрчлөлт нь Хятадын эдийн засгийн бодлоготой уялдаж байгааг эх сурвалж онцолж байна. Цөөнгүй жилийн өмнөөс .

Энэ жилийн жагсаалтад багтсан Колин Хуан Зен нь Пиндуодуо цахим худалдааны компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр 1980-аад оноос хойш жагсаалтын шилдэг 10-т багтсан өөрийн хүчээр хөрөнгөө босгосон анхны бизнес эрхлэгч гэдгээрээ онцлог ажээ. 39 настай эрхэм 19 тэрбум ам.долларын хөрөнгөөр долдугаарт бичигдсэн байна.

 

Колин Хуан Зен

 

ТикТок, Тоутиао зэрэг олонд танигдсан видео, мэдээллийн аппликейшнуудыг эзэмшдэг Байтдэнс компанийн үүсгэн байгуулагч 36 настай Жан Иемин 13,5 тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулж шилдэг 20-д багтсан технологийн салбарын мэргэжилтнүүдийн нэг юм.

 

Жан Иемин

 

. Хятадын хоёр дахь том гахайн мах үйлдвэрлэгч Муюаний эзэд болох Чин Инлин, Чин Ин нарын хөрөнгө гурав дахин өсч 14 тэрбум ам.долларт хүрсэн бол Хайдилао халуун тогооны сүлжээ зоогийн газрын эзэд гэр бүлийн Жан Ёон, Шу Пин нарын хөрөнгө хоёр дахин өсч 17 тэрбум ам.долларт хүрсэн байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.