СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-11

МИАТ компани Сэнтрал тауэрт Тасалбар түгээврийн төвөө нээлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

МИАТ ТӨХК зорчигч үйлчлүүлэгчиддээ илүү хүрч үйлчлэх, нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор Тасалбар түгээврийн Сентрал тауэр дахь салбараа нээлээ.

МИАТ компани төрийнхөө далбааг тээгч, үндэсний тээвэрлэгчийн хувьд зорчигч, үйлчлүүлэгчиддээ аюулгүй, найдвартай, тав тухтай агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх хүндтэй үүргийг хүлээн ажилладаг. Иймээс тус компани зорчигчдынхоо аяллыг тав тухтай, сэтгэл ханамжтай байлгах, тийз борлуулалтын үйлчилгээгээ илүү тав тухтай, түргэн шуурхай болгох мөн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд шинээр гурван салбар нээхээр зорилт тавин ажиллаж байгаа аж.

Цаашид тус компани Тасалбар түгээврийн дараагийн салбараа Энканто таун үйлчилгээний төвд нээх юм байна.

Дашрамд дурдахад МИАТ компани нислэгийн бүх мэдээллийг нэг дороос авах МИАТ апликэйшнийг саяхан зах зээлд нэвтрүүлсэн. Зорчигчид тус апликэйшний тусламжтайгаар хэзээ ч, хаанаас ч нислэгийн тийз захиалах, худалдан авах, нислэгийн төлөв, цагийн хуваарь зэрэг олон төрлийн үйлчилгээ авах боломжтой.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.