СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Союз хөлөг ослын буулт хийжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Өчигдөр Казакстаны Байконурын сансрын буудлаас . Гэвч Союз хөлөг хөөрөөд минут 54 секундын дараа пуужингаас салж ослын буулт хийсэн байна. .

Олон улсын сансар судлалын станцад зургаан сарын үүрэг гүйцэтгэхээр хөөрсөн ч төд удалгүй ослын буулт хийсэн Америк, Оросын сансрын нисгэгчдийн биеийн байдал сайн байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. НАСА болон Роскосмос сансрын агентлагууд нисгэгчдийг газардсан даруйд нисдэг тэргээр шүхэрчдийг буулгаж яаралтай тусламж үзүүлжээ. .

Орос болон Америкийн мэргэжилтнүүд өчигдөр хөөрсөн Союз хөлөгт чухам ямар гэмтэл гарч аваарын дохио ирснийг нягтлан шалгаж байна. . Энэ хооронд хөлгийн аврах систем ажиллаж бүхээгийг пуужингаас салгажээ.

. Хөлөгт ямар алдаа гарсныг нягтлан тогтоогоогүй тохиолдолд Оросын Засгийн газар хөлгийн аюулгүй байдлын талаар ямар нэг тайлбар хийхгүй гэжээ. Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Герман, Орос, Америкийн сансар судлаачид өчигдөр болсон явдлаас үүрэг гүйцэтгэх хугацаагаа сунгахаар болов.

. Союз хөлөг 1983 онд ийм ослын буулт хийж байжээ. 

Тэгвэл сансар судлалын түүхэнд гарсан золгүй явдлуудаас дурдвал:

-1967 онд Аполло 1 хөлөг хөөрөх тавцан дээр шатаж дотор нь байсан багийн гурван хүн хөлгийн хамт шатжээ

-Мөн онд Союз 1 хөлгийн шүхэр гацаж нэг нисгэгч амиа алдсан байна

-1971 онд Союз 11 хөлөг хөөрөх үедээ хүчилтөрөгчөө алдаж багийн дөрвөн гишүүн бүхээгт амиа алдсан байдалтай олдож байжээ

-1986 онд Челленжер хөлөг хөөрсний дараа хэдэн хэсэг болж бутран долоон сансар судлаач амиа эрсэджээ

-2003 онд Колумбиа хөлөг хөдөлгүүрээс салсны дараа дэлхийн агаар мандалд эргэн бууж дотор нь байсан долоон хүн амь үрэгдсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.