СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бангладешийн оюутан нас барахаасаа өмнө олон цагийн турш зодуулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бангладешийн төгсөх курсын оюутан дотуур байрандаа алагдсан тухай мэдээ өнгөрсөн ням гарагт гарсан. Засгийн газрын саяхны өгсөн мэдээллээр оюутан амиа алдахаасаа өмнө нилээд хэдэн цагийн турш зодуулсныг гэрчүүд харсан байна.

Дотуур байранд амьдардаг бусад оюутнуудын хэлснээр Абрар Фахадыг оройн 20 цагийн үед өрөөнөөс нь авч гарсан ба багадаа дөрвөн цагийн турш түүнийг зодсон гэжээ. Задлан шинжилгээний үеэр түүний бие маш хүнд бэртэл гэмтэл авсан байсныг тогтоосон юм.

Дакагийн Бангладеш Их сургуулийн инженерийн ангийн оюутны үхлийн хэрэгт холбогдуулан . Уг холбооны гишүүд оюутнуудын эсрэг хүч хэрэглэж, тэднийг дээрэлхэж, зодож тарчлаадаг талаар гомдол их байдаг.

Цагдаа нар нийт 13 хүнийг баривчлан саатуулж, зургаан сэжигтнийг эрэн сурвалжилж байна..

21 настай оюутан залуугийн үхлийн дараа тус улсын нийслэл Дака болоод бусад хотуудад оюутнууд жагсаал цуглаан зохион байгуулж, түүнийг үхэх хүртэл нь зодсон гэмт этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ял оноохыг шаардаж жагссан билээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.