Улаанбаатар хотын агаарын чанарын индекс өмнөх жилтэй харьцуулахад огцом сайжирчээ. Өнөө өглөөний 09.30 цагийн байдлаар Баянхошуу, МҮОНРТ, нисэх, Ургах наран хороолол орчмын агаар бага зэргийн бохирдолтой гарчээ. Харин Дэнжийн мянга, Хархорин, Ихнаран орчмын агаарын чанар хэвийн, түүнээс бусад газрын агаар цэвэр хэмээн гарсныг agaar.mn сайтаас та орж үзээрэй. Монголын Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулах, түлэхийг хориглох шийдвэр гаргасантай холбоотойгоор агаарын чанарын индекс эрс сайжирсан бололтой.