АНУ-ын Умард Калифорни мужид ой хээрийн түймрээс сэргийлж 800,000 гаруй айл, албан байгууллага, бизнес, худалдаа үйлчилгээний төвийн эрчим хүчийг тасалжээ. Сан Франциско хотын захиргаа гэрэл цахилгаан таслах шийдвэрийг бие дааж гаргаагүй ч ард иргэд уур бухимдлаа илэрхийлжээ.
Номхон далайн хий, эрчим хүч компанийн зүгээс ойрын хэдэн өдрийн турш тог тасална гэдгийг анхааруулж байгаа юм. Учир нь цахилгаан дамжуулах шугамууд ойн түймэрт шатаж эхэлжээ.
Цаг уур судлаачдын урьдчилан таамаглаж байгаагаар салхи шуурга хүчтэй байгаа үед цахилгаан дамжуулах шугам, шонгууд унаж масслан ой хээрийн түймрийг улам бүр өрдөж магадгүй хэмээн сэрэмжилж байна. Санта Круз уул, Хойд ба Өмнөд тохойд пүрэв гараг хүртэл улаан өнгийн анхааруулга, сэрэмжлүүлэх дохио өгчээ.
Орон нутгийн цагаар лхагва гарагт 500,000 хэрэглэгч гэрэл цахилгаангүй байсан бол үдээс хойш 200,000 хэрэглэгчийн эрчим хүчийг таслахаа мэдэгдсэн байна. Тог, цахилгааны хязгаарлалтад мужийн хотуудын тэн хагас нь хамрагдана гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com