Австралийн Сидней хот шинэ баатартай болсон нь Gucci нэртэй нохой ажээ. Даваа гарагийн шөнө Gucci-н амьдардаг байшинд гал гарч, ухаантай нохой эзнээ гэртэйгээ шатаж үхэхээс аварсан байна.
Түймэр гарах үед нохойны эзэн Жорж Рутонски гэртээ унтаж байжээ. Тэр галын утаа үнэртсэн нохойныхоо хуцаж бархирах чимээ, хамраараа шөргөөх үйлдлээр сэрсэн байна. Gucci аюулыг мэдэж эзнээ сэрээж, хөршүүдийнхээ тусламжтай эсэн мэнд аврагджээ.
Рутонски аврагдсаныхаа дараа “нохой бол хүний хамгийн дотны найз гэж ярьдаг нь үнэн бололтой” хэмээн ярьсан байна. Харин хөршүүд нь гал түймэрт бүх зүйлээ алдсан боловч нохой нь байхгүй байсан бол Рутонски амьд үлдэхгүй байсан гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com