Шандон мужийн Лини хотод орон сууцны цонхны хамгаалалтын төмөр торонд дөрвөн настай хүү толгойгоороо гацаж дүүжлэгдсэн хэрэг гарчээ. Хүү дөрвөн давхрын цонхноос дүүжлэгдсэн байсан ба аврагчид эсэн мэнд аварч адсан байна.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр бяцхан хүү цонх руу авирч гараад, хамгаалалтын торны завсар унасан боловч азаар толгой нь тээглэж барилга дээрээс газардалгүй тогтжээ.
Дөрвөн настай хүүг харж байсан өвөө нь хэсэгхэн дугхийх зуур ийм явдал болсон байна. Цонхны хаалтад хавчуулагдсан хүү уйлах чимээнээр өвөө сэржээ. Сэрсэн даруйдаа аврагчдыг дуудаж, аврагчид хүүгийн цээжээр олс уяж хувцаснаас нь зуурч байгаад торыг нээж аварсан байна.
Орон сууцны гадаа оршин суугчид хүүг унавал аюулгүй газардуулж тосч авахаар хөнжил дэлгэн барьсан байжээ.
Эх сурвалж: www.cnn.com