-Гүтгэх, доромжлох заалтыг Зөрчлийн хуулиас хасч, Эрүүгийн хууль руу оруулах саналыг Хуульзүйн яамнаас гаргажээ. Ингэснээр хүн гүтгэсэн, доромжилсон тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэгдэх нөхцөл үүсэх юм. Гэвч энэ нь хэвлэл мэдээллийнхний амыг хаах гэсэн, эрхийг нь хязгаарлах гэсэ алхам болж байна гэж хуулийн салбарын зарим мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. Энэ заалттай холбогдуулан бид УИХ-ын хуульч гишүүдээс саналыг нь сонсч байна.-
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-Гүтгэх заалт нь хуучин Эрүүгийн хуульд байсан заалт л даа. Сая Зөрчлийн хууль руу оруулчихсан байсан. Гэтэл статитик судалгаа харахад гүтгэх, доромжлохтой холбоотой зөрчил, үр дагавар буурахгүй байгаа учир Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм гэж үзээд мэргэжлийн яам /Хуульзүй, дотоод хэргийн яам/ нь оруулаад ирсэн. Тиймээс байнгын хороо, чуулганаар хэлэлцээд явна. Энэ нь олонхи улс оронд хохирлын хор хэмжээ, хуульзүйн үр дагавраасаа хамаараад эрүүгийн хариуцлага нь ялгаатай байдаг заалт л даа.
-Энэ заалт орсноор ихэвчлэн хэвлэлийнхнийг боомилох гэж байна гэж хардаад байна л даа?
-Зохицуулалтаа илүү тодорхой болгох ёстой юм. Гүтгэх нь зөвхөн сэтгүүлчид хамааралтай биш. Хувь хүн, төрийн албан хаагч гэдэ олон субьект байна. Нийгэмд учруулж байгаа хор, хохирлын, хэмжээ, тухайн хүний эрх ашгийг хэр хөндөж байгаагаас шалтгаалж ялгамжтай зохицуулалт хийх ёстой гэж би үзэж байна. Хариуцлагын хувьд бол торгох, хорих хүртэлх хариуцлагууд бий.