Шоу ертөнцийн од Эллен ДеЖенерес хөлбөмбөгийн тэмцээний үеэр Ерөнхийлөгч асан Жорж Буштай зэрэгцэж сууснаас хойш тэдний харилцааны талаар цахим сүлжээнд багагүй маргаан гарсан.
Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгч болж байсан Жорж Буш ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэгчдийн нэг гэдгээрээ алдартай бөгөөд зарим тохиолдолд ДеЖенересийг нээлттэйгээр жижил хүйстнээ сонирхдог гэдгээ зарласныг шүүмжилдэг байжээ.
Гэвч ДеЖенерес “итгэл үнэмшлийг нь үл харгалзаж маш олон хүмүүстэй нөхөрлөдөг. Би Жорж Буштай найзууд” хэмээн шоуны үеэр тайлбарласан байна. Шоу одын үргэлжлүүлж ярьснаар тэд хамтдаа хөгжилтэй байсан бөгөөд зарим хүмүүс тэднийг хамт сууж байгаад ихээхэн гайхсан байх гэжээ.
Мөн зургаан доллараар худалдаж авсан начогоо Ерөнхийлөгч асанд зээлдүүлсэн гэв. Ажиглагчдын дүгнэснээр Жорж Буш урт хугацааны амралт авч ажлаасаа хөндийрсний дараа илүү зөөлөн зан байдалтай буюу нөхөрсөг харагдах болсон байна.
Эх сурвалж: www.bbc.com