Итали улсын Парламентад сенатын болон төлөөлөгчдийн танхимын гишүүдийн тоог бууруулах эсэхээр санал хураалт явуулж байна. Санал батлагдсанаар хоёр танхим дахь гишүүдийн тоог 1/3-р бууруулах юм.
Төлөөлөгчдийн танхимд явагдсан санал хураалтаар гишүүдийн тоог бууруулах саналыг дэмжжээ. Хэрэв санал сенатын танхимд дэмжигдэж, эцэст нь батлагдвал төлөөлөгчдийн танхимын гишүүдийн тоо 630-400 болж буурч, сенатын гишүүд 315-200 болох юм.
Парламентын гишүүдийн тоог багасгах саналыг Италийн эвслийн Засгийн газар дахь гол намуудын нэг Таван од хөдөлгөөн популист нам санаачлан дэвшүүлжээ. Тус намын үзсэнээр уг санал нь Парламентыг цомхотгож илүү хялбар бүтэцтэй болгохын сацуу тэдэнд олгодог олон сая еврогийн цалин, зардлыг хэмнэнэ гэжээ. Гишүүдийн тоо цөөрвөл 10 жилийн дотор тэрбум еврог салхинд хийсгэлгүй улсын сан хөмрөгт хагдалах аж.
Гэвч саналыг шүүмжлэгчид Парламентад цөөн суудалтай болсноор ардчиллыг сулруулж, лоббичдын нөлөө ихэснэ гэв.
Италийн AGI мэдээллийн агентлагийн тооцоолсноор Парламентын нэг гишүүн жилд 230,000 евро, сенатын нэг гишүүн 249,600 еврогийн зардалтай ба тоог цөөлснөөр төлөөлөгчдийн танхим жилд 52,9 сая евро, сенатын танхим 28,7 сая еврогийн төсөв хэмнэх юм байна. Хэрэв хуулийн төсөл батлагдвал ирэх сонгуулиас хойш буюу 2023 онд хэрэгжиж эхэлнэ гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com