ВИДЕО: Жүдо бөхийн "хаан" Т.Ринер 32 дахь алтан медалиа хүртлээ

Сурталчилгаа
ВИДЕО: Жүдо бөхийн "хаан" Т.Ринер 32 дахь алтан медалиа хүртлээ

 

 

Гурван өдрийн турш үргэлжилсэн их дуулга тэмцээнд 55 орны 316 жүдоч оролцож тэмцээнийг зохион байгуулагч Бразил улсын баг тамирчид дөрвөн алт, есөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар хол тасархай тэргүүлсэн бол хэдийгээр дөрвөн тамирчинтай оролцсон ч хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар Японы улсын баг тамирчид удаалсан байна. 

Бразилын их дуулга тэмцээний медалийн хүснэгт

Урьд шөнө тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд буюу эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг жингүүдийн барилдаанууд явагдлаа. Ингээд жин жингийн онцлох барилдаан болон аваргуудыг танилцуулж байна. 

Эмэгтэйчүүдийн -78кг:

Алтан медаль: А.Калиема (Куба), Мөнгөн медаль: П.Наталие (Англи), Хүрэл медаль: В.Мариа (Герман), Т.Аудрей (Франц)

Дэлхийн аваргын хүрэл медальт Кубын А.Калиема өөрийн карьертаа анх удаа их дуулга ангиллын алтан медалийг зүүсэн бол Бразилын их дуулга тэмцээн дэх Куба улсын цорын ганц алтан медалийг хүртлээ. 

Эмэгтэйчүүдийн -78кг жингийн аварга А.Калиема

Эмэгтэйчүүдийн +78кг:

Алтан медаль: С.Бийтриз (Бразил), Мөнгөн медаль: А.Мариа (Бразил), Хүрэл медаль: Т.Жулиа (Франц), Н.Рочеле (Португал)

Энэ жинд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Бразилын С.Бийтриз нутагтаа их дуулга ангиллаас анхны алтан медалиа зүүлээ. Тэрээр энэ жил ердөө 21 настай ч өөрөөсөө 10 насаар эгч нутаг нэгт дэлхийн аваргын хошой мөнгөн медальт А.Мариаг давж аварга боллоо. 

Эмэгтэйчүүдийн +78жингийн финалд Бразилын хоёр бөх тунан үлдлээ

Эрэгтэйчүүдийн -90кг:

Алтан медаль: Ш.Николоз (Испани), Мөнгөн медаль: С.Фелипэ (Куба), Хүрэл медаль: О.Микайл (Турк), М.Неманжа (Серби)

Энэ жинг тэргүүлэн барилдсан хоёр бөх болох дэлхийн аварга Ш.Николоз, дэлхийн аваргын мөнгөн медальт С.Фелипэ нар таамгийн дагуу финалд тунан үлдлээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын финалд тунан үлдэж Ш.Николоз давж байсан бол энэ удаад ч мөн илүүрхэж чадлаа. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн аварга Ш.Николоз

Эрэгтэйчүүдийн -100кг:

Алтан медаль: И.Кэнтаро (Япон), Мөнгөн медаль: В.Рафаел (Бразил), Хүрэл медаль: Д.Кирилл (ОХУ), С.Миклос (Унгар)

Японы домогт аварга Иноеи аваргын 21 залуу шавь энэ он гарсаар хоёр дахь их дуулга тэмцээндээ түрүүллээ. Харин түүнтэй финалд өрсөлдсөн Бразилын хашир туршлагатай Б.Рафаел их дуулга ангиллын тэмцээний хошой мөнгөн медальтан боллоо. 

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн аварга Ийда Кэнтаро

Эрэгтэйчүүдийн +100кг:

Алтан медаль: Т.Ринер (Франц), Мөнгөн медаль: М.Дэвид (Бразил), Хүрэл медаль: Т.Инал (ОХУ), К.Лукас (Чех)

Энэ цагийн жүдо бөхийн "Хаан" домогт Тэдди Ринер алтан медалийн тоогоо нэгээр нэмлээ. Түүнд олимп, дэлхий, тив, их дуулга, гран при гээд бүхий л томоохон тэмцээний нийт 32 алтан медаль бий. Өчигдөр түүнийг зогсоож чадах нэгэн байсангүй. 

Домогт аваргын өчигдрийн бүх барилдааны түүвэр бичлэг.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0