СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ БНХАУ-ын эрх баригчдын эсрэг визний хориг тавина

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Засгийн газар хэмээн мэдэгджээ. Даваа гарагт Америк Шинжаан дахь уйгуруудыг цагдан хорьж, залхаан цээрлүүлсэн хэргийг эсэргүүцэж Хятадын 28 байгууллага, компанийг хар жагсаалтад оруулсан билээ.

Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хятадын Засгийн газрыг исламын шашинтай Уйгур, Казах, Киргиз зэрэг жижиг овог аймгуудын эсрэг хүч хэрэглэж байна хэмээн хурцаар шүүмжилж буруутгаад байгаа юм. Харин Хятадын талаас АНУ-ын шүүмжлэлийг эрс няцаасан байна.

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан “АНУ-ын мэдэгдсэн шиг хүний эрх зөрчсөн үйлдэл байхгүй. Энэ бол Вашингтон Бээжингийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэж оролдсон үйлдэл” гэжээ.

Визний хориг Хятадын Засгийн газар, Коммунист намын эрх баригчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд хамаарах ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.