СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох эсэх нь өнөөдөр тодорхой болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга ёс бус гэмт хэрэгт нэр холбогдсоныхоо дараа өөрийн хүсэлтээр албан тушаалаа чөлөөлөгдсөний улмаас УИХ-ын 42 дугаар тойргийн иргэд (Хэнтий аймаг) төлөөлөлгүй болсон юм.

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр товлож, сонгуулийн зардлыг 287,614,335 төгрөгөөр тогтоосон УИХ-ын тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн гэх цэцийн дунд суудлын дүгнэлт гарсантай холбоотойгоор уг сонгууль цуцлагдаад байгаа юм. Хэрвээ Үндсэн хуулийн цэц УИХ-ын 2018 оны 22, 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэх тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар гаргавал Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгууль болж, тус тойргийн иргэд төлөөлөлтэй болох боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.