СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-08

Дорнод аймаг: Христийн шашны зөвшөөрөлгүй сүм ажиллуулж байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

"Дорнод аймгийн Булган суманд Христийн шашны зөвшөөрөлгүй сүм үйл ажиллаагаа явуулж байна" гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр аймгийн ИТХ-ын даргын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт, шалгалт явуулжээ.

Тэгэхэд 4-р багийн харьяат дөрвөн иргэн газар худалдан авч, 5х8 хэмжээтэй, хувийн сууц барьж, 9 сарын 22-ны ням гарагт 12 хүртэлх насны 20 орчим хүүхдэд Христийн шашныг сурталчилсан ном, хэвлэл тараасныг тогтоосон байна. 

Иймд эдгээр хүмүүст зөвшөөрөлгүй сүм, хийд ажиллуулж болохгүйг сануулаад, дахин ийм үйлдэл гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг ажлын хэсгийн гишүүд мэдэгджээ. Тус сүм нь хуучнаар "Од" кинотеатрт байрлах сүмийн Дорнод дахь салбар болон байгуулагдсан нь энэ аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.