Энэтхэгийн нийслэл Шинэ Дэли хотод агаарын бохирдолтой дахин нэг өвөл айсуй. Агаарын бохирдол үүсгэдэг хэд хэдэн чухал хүчин зүйлийн нэг нь хаягдал үр тариа шатаах явдал юм.
Пунжаб, Харьяана мужийн фермерүүд ургац хураалтын дараа үлдсэн хог хаягдлаа шатааж, утаа нь Дэлид ирснээр агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна гэж АНУ-ын Сансар судлалын төвөөс мэдээлэв. НАСА-аас авсан хиймэл дагуулын зурагнаас тод харагджээ.
Энэтхэгийн Засгийн газар Шинэ Дэли хотын агаарын бохирдлын ¼-ийг үр тарианы үлдэгдэл шатааснаар бүрдүүлдэг гэлээ. Үлдсэн нь аж үйлдвэрлэл, барилгын тоос, түлш шатахуунаас гарсан утаанаас бүрддэг байна.
Газар тариалан эрхлэгчид дараа жилийн тариаландаа хөрсөө бэлдэхийн тулд үлдсэн хогоо даруй цэвэрлэх ёстой болдог. Үлдэгдэл хогийг шатаах нь хамгийн хямд төсөр, хялбар арга юм. Эрх баригчид тариаланчдад хандан хог хаягдлаа цэвэрлэх өөр арга олох хүсэлт тавьжээ.
Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Арваннэгдүгээр сар гэхэд Шинэ Дэлид өвлийн улирал айлчилж, агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрдэг. Агаар салхи бага учир утааг хөөн зайлуулах хүчин зүйл байдаггүй юм.
Эх сурвалж: www.qz.com