СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шведийн хаан таван ач зээгээ хааны удмын хүндэт үүргээс чөлөөлсний учир

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Шведийн хаан VI Карл Густаф өөрийн угсааны таван ач зээгээсээ хааны удмын хүндэтгэлийн цол хэргэмийг хураан авч, цаашид эзэн хааны гэр бүлийг төлөөлж олон нийтийн албан ёсны арга хэмжээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Гэхдээ тэд хааны гэр бүлийн гишүүд хэвээр үлдэх ба гүн, гүнгийн авхай цолоо хадгалах юм байна. Уг гэнэтийн шийдвэр хаан ширээ залгамжлах тэргүүн үеийн ач зээ нарт нь хамааралгүй бөгөөд ажиглагчид  хааны гэр бүлийн хэт олон гишүүн албан ёсны арга хэмжээнд заавал байлцах шаардлагагүй учир ийн шийдсэн хэмээн таамаглаж байгаа юм.

. Өөрөөр хэлбэл хааны ордонд зарцуулагддаг татвар төлөгчдийн мөнгө тэдэнд ирэхгүй юм.

Түүх судлаач, шинжээчид хааны удам улам бүр өргөжин тэлж, салаа мөчрөө нахиалуулж 100 жилийн түүхэнд хамгийн олуулаа болсныг онцолжээ. Тиймээс хааны удмын гишүүн бүр ордонд амьдарч, тэдний зардлыг татвар төлөгчид төлөх шаардлагагүй ба тэр бүр олон нийтийн арга хэмжээнд оролцох хэрэггүй гэж үзсэн байна. .

 

 

Нөгөө талаар хааны удмын нэр хүндийг авч явах хариуцлагатай үүрэг даалгавраас чөлөөлөгдсөн хүүхдүүд энгийн амьдралаар амьдарч, өөрсдийнхөөрөө ирээдүйгээ авч явах боломжтой болж байна.

Швед улс нь эзэн хаант засаглалтай Их Британи, Дани, Испани, Нидерланд, Бельги улсуудын нэгэн адил Европын хаант засаглалтай цөөн орнуудын нэг билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.