Калифорнийн шоронд бүх насаараа хоригдох ял эдэлж буй 79 настай Самуэл Литл АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигт цуст цуврал гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Холбооны мөрдөх товчооны мэдээлж буйгаар гэмт хэрэгтэн улс орон даяар 93 эмэгтэйн амь насыг хөнөөсөн байна. Самуэл Литлийг 2012 онд барьж хорьсон бөгөөд 1970-2005 оны хооронд 90 гаруй эмэгтэйн амь насыг бүрэлгэсэн хэргээ өнгөрсөн жил хүлээсэн талаар олон нийтэд мэдээлжээ.
Мөрдөгчид түүний хүлээсэн хэргүүд цөм баримт нотолгоотой гэдэгт итгэлтэй байгаа юм. Одоогоор 50 орчим эмэгтэй Самуэл Литлийн гарт амиа алдсаныг батлаад байгаа ажээ. Мөн Флорида, Арканзас, Кентаки, Невада, Луйзиана мужуудад таван хэрэг бүртгэгдсэнийг шалгаж байгаа гэжээ.
Хохирогчдын олонх нь эмийн тун хэтрүүлэн хэрэглэсэн, осол аваарт орсон болоод тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан байв. Заримынх нь цогцос одоог хүртэл олдоогүй.
Литл шоронд байх хугацаандаа хохирогч эмэгтэйчүүдийн 30 орчмынх нь хөрөг зургийг зурсан ба үүнээс харахад ихэнх нь өнгөт арьстай байгаа юм. Мөн гэмт хэрэгтний аллага үйлдсэн тухайгаа ярьж буй бичлэг баримт болон үлджээ.
Эх сурвалж: www.theguardian.com