Энэ долоо хоногт Нобелийн шагналын эзэд тодорно. Уламжлал ёсоор долоо хоногийн эхэнд анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнуудыг нэрлэлээ. 2019 онд анагаах ухаан, физиологийн салбарт гурван эрдэмтэн уг шагналыг хүртсэн байна.
Харвардын их сургууль, Дана-Фарберын хорт хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Уильям Каелин Жр, Лондоны Францис Крикийн хүрээлэн, Оксордын их сургуулийн эрдэмтэн Петр Ратклиф, Мэрилэндийн Балтимор дахь Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтэн Грег Семенза нарт Нобелийн шагнал олгож байгааг зарлажээ. Тэд хүний амьдралын эх булаг болсон хүчилтөрөгчийн хэмжээ бие эрхтэн, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалсан ажлаараа шалгарсныг шагналын хорооноос мэдэгдсэн байна.
Хүний биед хүчилтөрөгч дутагдсанаар хэрхэн хариу урвал үзүүлдгийг шинжилж, үүний тусламжтайгаар цус багадалт, зүрхний өвчлөл, хорт хавдар төдийгүй бусад сөрөг нөлөөг хэрхэн эмчлэх механизмыг шинээр нээжээ.
Петр Ратклиф: Би өглөө босоод Стогхольмоос залгаж шагнал хүртсэн тухай мэдээ дуулна гэсэн хүлээлт огт байгаагүй. Шагнал авсан тухайгаа сонсоод өдрийн ажлаа дахин төлөвлөх тухай бодож эхэлсэн.
Уильям Каеолин: Олон оронтой тоотой холын дуудлага өглөөний 5 цагт ирэхэд нойр сэргэсэн. Ихэвчлэн ийм эртийн дуудлага маш сайн мэдээ дуулгадгийг мэдэх учир зүрх минь хүчтэй цохилж байсан.
Гурван эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэн ажлаараа 2016 онд Ласкерын шагналын эзэд болж байжээ. Судалгааны ажлаа 20 гаруй жилийн турш явуулсан бөгөөд хүчилтөрөгч дутагдсанаар цусан дахь бөөмийн хэмжээ өөрчлөгдөж байгааг эрдэмтэд судалсан юм. Цусанд хүчилтөрөгчийн дутагдлаас болж улаан бөөмийн хэмжээ ихэсдэг тул түүнийг бууруулах эм бэлдмэл хэрэглэснээр үүсч болох өвчлөл, эрсдлээс хамгаалахад тустай ажээ.
Эх сурвалж: www.theguardian.com