ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу даваа гарагт 67 нас хүрлээ. Оросын төрийн тэргүүн хэзээнээсээ байгаль дэлхийтэй ойр байж, амьтдад хайртай гэдгээрээ олонд танигдсан. Ойн баяр, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүд, амралтаараа ихэвчлэн цээж нүцгэн эрэмгий зургуудаа олон нийтэд дэлгэн харуулдаг уламжлалтай. Харин энэ удаад Ерөнхийлөгч Путин биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргалгүй бүрэн хувцаслаж, төрсөн өдрөө угтан амралтын өдрүүдэд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамт ойд алхжээ.
Кремлийн ордноос түүний төрсөн өдөрт зориулан дэлгэсэн гэрэл зурагнаас харахад Путин Сибирийн өмнөд нутгийн ууланд ойрын туслах Шойгугийн хамт аялсан байна. Тэд зэрлэг мөөг түүж, цэвэр агаарт байгалийн сайхныг мэдэрчээ. 2009 онд Путин цээж нүцгэн морь унаж буй зургаа дэлгэсэн нь олон хүний анхаарал татаж байсан бол хоёр жилийн өмнө мөн л цээж нүцгэн Сибирьт загасчилж буй зураг нь олон нийтэд хүрч байсан юм.
Эх сурвалж: www.cnn.com