СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Санчир нарны аймгийн хамгийн олон дагуул сартай гараг болов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Нарны аймагт хамгийн олон дагуул сартай гараг Бархасбадь байсан бол АНУ-ын эрдэмтдийн судалж тогтоосноор Санчир гараг дагуул сарны тоогоор тэргүүлэх болжээ. Америкийн одон орон судлаачдынхаар Санчир гарагийн тойрог замд шинээр 20 дагуул сар нэмэгдсэн байна.

Бархасбадь 79 дагуултай байсан бол Санчир 82 дагуултай болсноор нарны аймгийн хамгийн олон дагуултай гараг болж байгаа юм.

Шинээр нээж илрүүлсэн сансрын биетүүд өөр хоорондоо ойролцоогоор таван км орчим зайтайгаар гарагийн тойрог замд нэгдсэн байна. Тэдгээрийн 17 нь ухрах чиглэлд гарагийг тойрон эргэлдэж байгаа ажээ. Харин үлдсэн гурав нь урагш буюу үндсэн чиглэлд тойрог замаар аялж байна. Түүнчлэн шинэ дагуулуудын хоёр нь гарагийг бүтэн тойроход хоёр жилийн хугацаа зарцуулж байгааг илрүүлжээ.

 

 

Бархасбадь гараг нь 1990-ээд оны сүүлээс хойш саяхныг хүртэл нарны аймгийн хамгийн олон дагуултай гараг байсан юм.

Сансар огторгуйн жижиг биетүүд томоохон гараг эрхсийг мөргөлдөх үед үүссэн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Ийм тохиолдолд гараг эрхсийн мөргөлдөөнөөс үүсч тасарсан солир, жижиг биетүүд гараг дээр унахаас илүү тойрог замд нэгдэх нь элбэг ажээ.

Дашрамд сонирхуулахад АНУ-ын сансар судлаачид шинээр олдсон Бархасбадь гарагийн 20 дагуул сарыг нэрлэхэд олон нийтийн дунд санал асуулга явуулж байгаа юм байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.