СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шотландуудын тусгаар тогтнох үзэл идэвхжив

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Шотландад өнгөрсөн 2014 онд Хатан хааны нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд үлдэх үү, Их Британиас салах уу гэдэг асуудлаар бүх нийтийн санал асуулга болж байсан. Ингээд нийт иргэдийн талаас илүү хувь нь тусгаар тогтнохын эсрэг санал өгснөөр Шотланд Хатан хааны нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд үлдэж байсан юм.

Харин өнгөрсөн 2016 онд Их Британийг Европын холбооноос гарвал Шотланд тусгаар тогтноно гэдгээ мэдэгдсэн. Их Британийн Засгийн газар Европын холбоонд үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэрт хүрснээс хойш Шотландад салан тусгаарлах үзэл идэвхжиж эхэлсэн гэж хэлж болно. Үндэсний намын гишүүд, дэмжигчдийн уулзалт дээр Шотландын Ерөнхий сайд Никола Стржен “Их Британи шотландчуудын ардчилсан хүсэл сонирхлыг үл хүндэтгэн Европын холбооноос гарсан нь 2014 оны санал асуулгаар тохиролцсон нөхцөлөө зөрчсөн хэрэг болно. Их Британи Европын холбооноос гарахаар болсон учраас Шотланд тусгаар тогтнолын асуудлаар дахин санал асуулга явуулахад хэн ч саад болж чадахгүй” гэж мэдэгдсэн удаатай. Шотландын эрх баригч Үндэсний нам Их Британийг Европын холбоонд үлдэхийг хамгийн их дэмжиж байсан.

Шотланд Их Британийн цөмийн зэвсгийн агуулахын үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна Умард Атлантын цэргийн эвслийн цөмийн зэвсэглэлийн үндсэн хэсэг болох АНУ-ын 58 ширхэг 5D пуужин
Шотландад бий. Их Британи Европын холбооноос гарсан учир Умард Атлантын цэргийн эвсэлтэй байгуулсан гэрээнд зөрчил үүсч, тэдгээр пуужинг эргүүлэн татахаас өөр аргагүй болно. Энэ нь АНУ-д хүнд¬рэл үүсгэх нь тодорхой. Учир нь, Шотланд тусгаар тогтносон ч пуужинг гаргахаас өөр аргагүй.

Яагаад гэвэл тусгаар тогтносон тохиолдолд цөмийн зэвс¬гээс ангид байх бодлого баримтална гэдгээ Шотландын эрх баригчид нэгэнт зарлаад буй. Их Британи Европын холбоог орхисноор хөрөн¬гийн зах зээлд нь хэдийнэ сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Фунт стерлингийн ам.доллартай харьцах ханш 2010 оноос хойших хамгийн доод түвшинд хүрээд буй. Шотландчуудын үндэсний үзэл ийнхүү сэргэх тусам Их Британийн зүгээс “Тусгаар тогтноод сайнаа үзэхгүй шүү” гэх утга бүхий сануулга өгөх болсон.

Үүний нэг жишээ нь, Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд байхдаа тавьсан “их өр”-ийн асуудал болж байна. Эзэнт гүрнүүд харьяалалдаа байгаа улсуудад их хэмжээний хөрөнгө цацдаг ч түүнийгээ “хар дэвтэр”тээ бүртгэж суудаг бичигдээгүй хуулийг Их Британи ч тойрсонгүй. гэсэн тооцоог Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институт гэх судалгааны байгууллага хийжээ. Энэ нь Шотландын ДНБ-ий 86 хувьтай тэнцэх мөнгө юм. Тусгаар тогтновол өр болж үлдэнэ гээд байгаа энэ 143 тэрбум фунт нь Их Британийн нийт гадаад өр болох 1.7 их наяд фунтийн Шотландад ногдох хэсэг юм байна.

Нийгэм эдийн засгийн судалгааны үндэсний институтийн шинжээчдийн үзэж байгаагаар, ийм их өрийг Эдинбург бие даан төлж чадахгүй гэнэ. Өрийг үл хамааран тусгаар тогтнох шийдвэр гаргасан тохиолдолд зээлжих зэрэглэл нь хэдэн шатлалаар буурч, хамаг орлогооо өрөндөө өгөн, ард иргэдээ өлөн зэлмэн амьдруулах аюул нүүрлэнэ гэж ажиглагчид үзэж байна. Мөн фунт стерлингийг үндэсний мөнгөн тэмдэгт болгох боломжгүй болж, олон талт эдийн засгийн хоригт өртөн эцэстээ эргээд эзэнт гүрний бүрэлдэхүүнд нэгдэхээс өөр гарцгүй гэж дүгнэжээ. Шотланд нь 1707 оныг хүртэл тусгаар тогтносон хаант улс байж байгаад Англид нэгдсэнээр Нэгдсэн хаант улс болсон. Зургаа орчим сая хүн амтай. Хүн амынх нь 88 хувийг шотландчууд, долоон хувийг англи, бусад нь өөр үндэстэн.

Эх сурвалж: https://www.rt.com/uk/470280-scotland-independence-rally-edinburgh/

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.