СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Мөнхжаргал: Улстөрд маш нөлөөтэй хүн "Эрдэнэт" үйлдвэрийг зориуд ялагдуулж, өрөнд унагасан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал:

Ш.Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж, 105 сая ам.долларын зээл авсан гэрээний эх хувийг Англиас авчрах ёстой гэдэг шийдвэрийг Монголын анхан шатны шүүх гаргасан. Хэрвээ шүүхийн шийдвэрийн дагуу тэрхүү гэрээний эх хувийг авчирч чадвал Ш.Батхүү гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж зээл авсан уу, эсвэл Монголын албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж Эрдэнэтийг гадаадын банкны барьцаанд тавьсан уу гэдэг нь  тодорхой болно. Тэр гэрээ жинхэнэ байсан уу хуурамч байсан уу гэдгийг мэдэх эрх ард түмэнд байгаа. Хуулбар нь энд байгаа юм билээ. Эх хувь нь Англид байгаа. Гэхдээ Ш.Батхүү гарын үсгийг хуурамчаар дуурайлган үйлдэж Эрдэнэтийг барьцаанд тавьсан гэдгийг нь Английн шүүх тогтоочихсон.

Ямар ч тэнэг хүн хуурамч гэрээг хоёр гурван хувь үйлдэхгүй. Ш.Батхүү нэг хувь хуурамч гэрээ үйлдээд зээл авсан байдаг. Миний шүүгээнээс тус гэрээний нэг хувь гарсан гэж шуугисан. Гэвч тэр гэрээ нь яг үнэндээ Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавихыг зөвшөөрөхгүй гэдэг гэрээ байсан. Ш.Батхүүгийн ямар ч зээлийн гэрээнд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргахгүй шүү гэдэг гэрээг үйлдэнгүүт Ш.Батхүү хамгийн сүүлийн хуудсыг солиод баталгаа гаргаж болно болгон өөрчилсөн байдаг.

 Та нар боддоо Эрдэнэт үйлдвэрээс 115 сая ам.доллар авах гэж байсан хүн Монгол Улс ядуу буурай юм гэж өрөвдөөд 40 сая ам.доллар авангуутаа зээлээ хаана гэж байх уу. Үүнд та нар итгэх үү. Яагаад ингэсэн бэ гэхээр Эрдэнэт үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьсан гэх бүх албан бичиг нь хуурамч болохоор л тэд ийм буулт хийсэн.

Гэвч Лондонгийн шүүх Эрдэнэт үйлдвэрээр өрийг төлүүлэх шийдвэрийг гаргасан. Яагаад гэхээр Монгол Улс Ш.Батхүүгийн гэрээ хуурамч шүү гэх хамгийн чухал баримтаа зориуд өгөөгүй. Уг баримтыг Эрдэнэт үйлдвэр яагаад Лондон руу явуулаагүй вэ гэхээр манайд байсан цор ганц эх хувийг хууль хүчний байгууллагынхан хурааж авсан л гэж хэлдэг.

Ш.Батхүү гэрээг өнгөт хувилагчаар хувилаад гарын үсгийг эвлүүлээд хийсэн байна гэдгийг Лондонгийн шүүхийн шинжилгээ тогтоочихсон шүү дээ.

Улстөрд болон бусад салбарт нөлөөтэй байсан хүн энэ хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж Эрдэнэт үйлдвэрийг зориуд өрөнд унагасан.

 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.