СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дасгалын хувцсаа хэзээ, хэрхэн цэвэрлэх вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хэрэв та дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг, аль эсвэл жим, фитнессд явдаг бол дасгалын хувцсаа хэзээ хэрхэн угааж цэвэрлэх тал дээр мэргэжилтнүүд зөвлөжээ. Тэдний зөвлөснөөр хэрэв та тийм ч их хөлөрдөггүй бол угаахаасаа өмнө хэд хэд өмсчихөж болох аж. Харин та шургуу хөдөлмөрлөж, ихээр хөлөрдөг бол тогтмол угааж цэвэрлэх хэрэгтэй юм байна.

Орчин үеийн спорт хувцаснууд бага температуртай буюу хэт халуун биш усанд угаах зориулалттайгаар үйлдвэрлэгдэх болжээ. Гэвч та халуун усанд угаахгүй бол хөлстэй хамт гадашиглсан бактериуд бүрэн устдаггүй байна. Тиймээс

Та зөвхөн дотор байшинд дасгалаар хичээллэдэг болохоор тогтмол цэвэрлэх шаардлагагүй гэж бодож болохгүй. Дотор, гадна алинд ч дасгалын хувцас бохирддог. юм. Харин гадаа дасгал хийж, гүйдэг бол агаарын бохирдол, хүрээлэн буй орчны нян таны хувцсыг бохирдуулдаг байна.

Түүнчлэн дасгал хийж, хөлсөө гаргачихаад гэртээ ирээд цүнхэндээ тэр чигт нь хонуулалгүй угааж цэвэрлэж байх нь олон төрлийн нянгийн халдварыг бууруулдаг ажээ. Нэг зүйлийг марталгүй анхаараарай. Хөлсний алчуур, усны саваа ч мөн адил тогтмол цэвэрлэх хэрэгтэй шүү.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.