СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгчүүд ариун цэврийн өрөө ашигладаг уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэг улсын 1,3 тэрбум хүн амын бараг тэн хагас нь таван жилийн өмнө ариун цэврийн өрөөнд бие засах талаар ойлголтгүй байсан гэж хэлэхэд болно. Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн таван жилийн хугацаанд 600 сая гаруй иргэнд зориулж 110 сая ариун цэврийн өрөө барьж байгуулснаа тусгаар тогтнолын домог Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойгоор мэдэгдлээ. Түүний хэлснээр "Энэтхэг улс ийм богино хугацаанд ил задгай бие засах байдлыг хална гэдэгт хэн ч итгэхэд бэрх байсан нь ойлгомжтой, гэхдээ энэ төлөвлөгөө бодит байдал дээр биеллээ оллсон” гэжээ.

Ерөнхий сайд Нарендра Модигийн тунхагласнаар Энэтхэг улсын ард иргэд гадаа талбай, ой мод, бут сөөг, урсгал устай газруудад бие засах байдлыг халж ариун цэврийн өрөө хэрэглэдэг болсон гэв. Тэрээр 2014 онд “Энэтхэгийг цэвэрлэе” кампанит ажил, төсөл хөтөлбөрийг эхлүүлжээ. Хэрэв улс төрчдийн танилцуулж байгаа тоо баримт, хичээл зүтгэл үнэн бол маш том амжилт юм. Харин шинжээчид статистикийн мэдээлэл хуурамч ба ил задгай бие засах байдал арилаагүй хэвээр байгааг онцлов.

 

 

Compassionate эдийн засагчдын хүрээлэнгийн судлаач Назар Халидын хэлснээр Энэтхэгийн Засгийн газар шинээр бие засах газрын байр барьж байгуулахад хэт их анхаарсан боловч иргэд түүнийг хэрхэн ашиглах тал дээр алдаа гаргажээ.

UNICEF-ын мэдээлснээр Энэтхэг улс дэлхий дээр ил задгай бие засдаг хамгийн их хүн амтай улс юм. Тус улсын 620 сая иргэн ариун цэврийн өрөө, боловсон угаалгын өрөө ашигладаггүй ажээ. . Түүнчлэн охид эмэгтэйчүүдийн хувьд бие эрхтний хүчирхийлэлд өртөх аюултай ба тэд харанхуй шөнө болтол хүлээх хэрэг гардаг байна.

 

 

Гэвч бохир ус зайлуулах систем, ариун цэврийн дүрэм журам бүхий бие засах газар барьж байгуулж чадаагүйгээс олон нийт ашиглахаас тээршааж байгаа аж. Нэн ялангуяа алслагдсан бүсэд, хөдөө орон нутгийн оршин суугчид гэртээ ариун цэврийн өрөөтэй байснаас гадаа ил задгай бие засах нь илүү цэвэр гэж үзэж байна.

. Эмэгтэйчүүд нөхөр болох хархүү нь гэртээ ариун цэврийн өрөөгүй бол гэрлэхээс татгалзаж байгаа талаар мэдээ дамжуулжээ. Энэ оны хоёрдугаар сард хүн амын 37 хувь ариун цэврийн өрөө ашигладаг байсан бол үүнээс хойш зургаан сарын дараа 96 хувь болж нэмэгдсэн хэмээн Ерөнхий сайд сурталчлав. Гэвч энэ бол хэт хөөрөгдсөн, бодит бус тоо гэдгийг гадны эх сурвалжууд баталжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com       

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.