Уолт Дисней Ворлд цэнгэлдэх хүрээлэнгийн Скайлайнер дүүжин бүхээгт бямба гарагийн шөнө зочид түгжигджээ. Дүүжин бүхээг шидэт орныг зорин ирсэн зочдыг зочид буудал болон цэнгэлдэх хүрээлэн хооронд зөөх зориулалттай юм байна.
Зочид бүхээгт гурван цаг орчим гацсан тухайгаа CNN агентлагт ярьжээ. Гал сөнөөгчид дуудлагын дагуу 45 минутын дараа ирсэн боловч гурван давхар барилгатай тэнцэх өндөрт гацсан иргэдийг аврахын тулд хэдэн цаг зарцуулсан байна.
Бүхээгт гацсан зочдод анхны тусламж үзүүлж, цэвэр ус өгчээ. Дүүжин бүхээг гацсанаас иргэд гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. Скайлайнерыг Диснейн шитэд орон өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдрөөс ашиглалтад оруулсан боловч гацсаны дараа үйл ажиллагааг нь дахин зогсоожээ.
Шидэт оронд аялахаар ирсэн ч олон цагийг гацаж дэмий үрсэн зорчигчдод нөхөн төлбөр болгож цэнгэлдэх хүрээлэнд тоглох үнэгүй тасалбар, бэлгийн карт өгсөн байна.
Эх сурвалж: www.cnn.com