СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайландын шүүгч шүүх хурлын үеэр өөрийгөө бууджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тайланд улсад шүүгч шүүх хурлын үеэр танхимын өрөөнд цээжин тус газраа өөрийгөө буудаж амиа егүүтгэхийг оролдсон хэрэг гарчээ. Шүүгч Канакорн Пианчана өнгөрсөн баасан гарагт хүн амины гэмт хэрэгт буруутгагдсан исламын шашинтай таван эрэгтэйн хэргийг цагаатгасан байна.

Үүний дараа шударга шүүх засаглалийг уриалж, улсынхаа шүүх тогтолцоог шүүмжилжээ. . Азаар сум аминд халгүй өнгөрч, амь аврагдсан ба цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлжээ. Эх сурвалжид дурдсанаар түүний ажиллаж байсан хэрэгт хэн нэгэн хөндлөнгөөс оролцохыг санаархсантай холбоотой байж магадгүй юм.

Амиа егүүтгэхийг оролдсон Канакорн Пианчана нь Тайландын үймээн самуун газар авсан өмнөд нутгийн Яла хотын шүүхэд ажилладаг байна. Таван эрэгтэйн хэргийг цагаатгасныхаа дараа Facebook цахим сүлжээгээр live дамжуулж “хэн нэгнийг шийтгэхийн тулд нотлох баримт хангалттай, ил тод байх хэрэгтэй. Хэрэв өөртөө итгэлгүй байвал бүү шийтгэ. Мөн шүүх үйл явц ил тод, тодорхой байх ёстой. Буруу хүмүүсийг шийтгэвэл тэднийг золигт гаргана гэсэн үг” хэмээн ярьжээ.

 

 

Шүүгч чухам яагаад амиа хорлохыг завдсан нь тодорхой болоогүй ч холбогдох албаны хүмүүс түүнийг хувийн асуудалдаа хэт их стрессдэж бухимдсанаас болсон гэж тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.