Хүндийн өргөлтийн монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа олимпийн эрхийн оноо олгох San Diego open-2019 тэмцээнд оролцон иж бүрэн медаль хүртлээ.
Тодруулбал өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Сан Диего хотноо ахмадуудын IWF Мастер ангиллын дэлхийн цом, Токио-2020 олимпийн эрхийн оноо олгох "San Diego Open" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа.
Мастер ангиллын дэлхийн цомын тэмцээнд манай улсаас гурван тамирчин медаль хүртлээ.
- Эмэгтэйчүүдийн 50-иас дээш насны ангилалд Ц.Оюунчимэг алтан медаль
- Эмэгтэйчүүдийн 35-аас дээш насны ангилалд С.Саранцэцэг мөнгөн медаль
- Эрэгтэйчүүдийн 60-аас дээш насны ангилалд Б.Энхтайван мөнгөн медаль тус тус хүртлээ.
Харин "San Diego Open" олон улсын тэмцээнд манай тамирчид дараах амжилтыг үзүүллээ.
- 81кг жинд М.Анхцэцэг алтан медаль
- 64кг жинд Г.Ануужин мөнгөн медаль
- +87кг жинд Э.Билэгсайхан хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Анхцэцэг болон түүнии багш Хосбаяр 2 олон удаа Монголынхоо нэрииг мандуулж бн даа