Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат П /40 настай, эрэгтэй/ “Алтай таван богд” ууланд авиралт хийж яваад буцаж ирээгүй гэсэн мэдээлэл 09 дүгээр сарын 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын иргэн “Алтай таван богд” ууланд авирсан нь нотлогдохгүй байна гэсэн нэртэйгээр оруулж байсан билээ. Эрэн хайх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх үүднээс ОБЕГ-ын даргын шийдвэрээр “Монголын Уулчдын холбоо”-ны уулчид болон баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан боловч ар гэрийнхний хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байна.