СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүүн замын төв 3,5 сая жилийн өмнө дэлбэрэхэд бидний өвөг дээдэс гэрч болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Одоогоос 3,5 сая жилийн өмнө буюу хүн төрөлхтний өвөг дээдэс дэлхий дээр амьдарч байх үед сүүн замын төвд хүчтэй дэлбэрэлт болжээ. Seyfert гялбаа гэж нэрлээд буй дэлбэрэлт манай дэлхийгээс 200,000 гэрлийн жилийн зайд хар нүхний ойролцоо 300,000 жилийн турш үргэлжилсэн гэж эрдэмтэд таамаглаж байна.

Сүүн замын төвд болсон дэлбэрэлт хэдий олон мянган гэрлийн зайтай болсон ч дэлхийд мэдрэгдэхээр их хэмжээний хүчтэй байсан хэмээн одон орон судлаачид үзэж байгаа юм.

 

 

Судлаачид Hubble сансрын телескопийн тусламжтайгаар дэлбэрэлтийн хүчийг тогтоож, илүү дэлгэрэнгүй мэдээллийг The Astrophysical сэтгүүлд нийтлэх юм байна.

Дэлбэрэлтийн улмаас үүссэн гялбаа гэрэлт цамхгийн туяатай төстэй харагдсан байх учиртай гэж Сиднейн их сургуулийн профессор, судалгааны багийн ахлагч Жосс Блэнд Хауторн ярьжээ. гэж үзэж байна.

 

 

Нөгөө талаар дээрх судалгаа сүүн замын талаарх бидний ойлголтыг бүхлээр нь өөрчилж байгаа юм. Сиднейн их сургуулиас судалгаанд оролцож буй Магда Гугьлелмогийн ярьснаар “сансар огторгуй идэвхгүй байсан мэтээр бид төсөөлж байсан. Харин шинэ судалгааны үр дүнд гарч ирсэн баримт материалаас байгаль дэлхий, түүний хувьсал хөгжлийг өөр өгүүлэмжээр тайлбарлах боломж нээгдэж байна” гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.