Грекийн хөдөлмөрч илжигнүүдийн нурууны ачаа хөнгөрөв. Учир нь Шанторини арлын эрх баригчид илүүдэл жинтэй жуулчдад илжиг унуулахгүй байх дүрэм баталлаа. Илүүдэл жинтэй жуулчид илжгийг унаж, бэртээх болсноор амьтны эрхийг хамгаалагчид гомдол гаргажээ.
Шинээр баталсан дүрмийн дагуу 100 кг-аас доош жинтэй болон илжигний биеийн жингийн 1/5-тай тэнцэх жинтэй хүн л унаж болох нь ээ. Грекийн орон нутгийн хөгжлийн газраас “Ан амьтад өөрийнхөө даацаас хэтэрсэн зүйл өргөх ёсгүй” гэж мэдэгдсэн байна.
Шанторини тосгон уулархаг учраас аялагч жуулчид илжиг унаж байгалийн сайхантай танилцдаг байна. Энэ нутгийн наран жаргах мөчийг харахаар ирсэн жуулчдын хөл тасардаггүй гэнэ.
Эх сурвалж: www.cnn.com