2019 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, цас орох цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Энэ сарын 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 6, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6-8-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.