АНУ-ын Калифорни мужийн Хантингтон Бичийн цагдаагийн газарт ирсэн бодит заналхийллийн улмаас өнгөрсөн пүрэв гарагт “Сенчүри Театрт” нээлтээ хийсэн “Жокер” киног дуусгалгүйгээр зогсоожээ.
Цагдаагийн алба хаагчид бодит заналхийллийн мэдээг авсан даруйдаа дүрэмт хувцастай нэг ажилтнаа кино театрт тод харагдахуйц байдлаар оруулсан бөгөөд театрын менежер киноны сүүлийн хоёр үзэгдлийг үзэгчдэд үзүүлэлгүйгээр дуусгасан байна.
Харин баасан гарагаас эхлэн кино үзэгчдэд хэвийн хүрч эхэлсэн хэдий ч аюулгүй байдлыг хангах зорилгоор кино театрын ойролцоо олон тооны цагдаагийн хамгаалалтыг гаргасан байна.
Өмнө нь 2012 онд "Dark Knight Rises" кино нээлтээ хийсэн даруйд АНУ-д 12 удаагийн зэвсэгт халдлага гарсан учраас цагдаагийн алба хаагчид онцгой сэрэмжтэй ажиллаж байгаа аж. Кино шүүмжлэгчдээс 69 гэсэн өндөр үнэлгээг аваад байгаа “Жокер” киноны шинэ ангид гардаг хүчирхийллийн үзэгдлүүд олон нийтийн дунд үймээн үүсгэж, гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлж болзошгүй хэмээн Холбооны мөрдөх товчоо болон Дотоод аюулгүй байдлын албаныхан үзжээ.