Өнөөдөр Улаанбаатар хотод 11 хэм дулаан, салхи баруун хойноос 7 м/с, багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өнөө шөнө хөрсөн дээр -3 хэм хүйтэрч, маргааш 12 хэм дулаан байна. Энэ бямба гарагт ихэнх нутгаар хур тунадас орохгүй, харин ням гарагт зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Энэ амралтын өдрүүдээр шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө дулаахан байна. Салхи 6-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна гэж УСУОШГ-аас мэдээллээ.