ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас “Дураараа биш дүрмээрээ” нэг сарын аяныг Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү аяныг эхлүүлснээс хойших зам тээврийн ослын талаарх статистик мэдээллийг өмнөх долоо хоногтой нь харьцуулж үзэхэд нийт дуудлага мэдээлэл 3,1 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 18,3 хувиар ихэссэн боловч гэмтсэн хүний тоо 31,2 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 22,2 хувиар, нас барсан хүний тоо 33,3 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Иймд жолооч, замын хөдөлгөөнд оролцогч та бүхнийг соёлтой, дүрмээрээ оролцож байхыг уриалж байна.