ВИДЕО: Н.Отгонбаатар: Би төрийнхөө далбааг мандуулнаа

Сурталчилгаа
ВИДЕО: Н.Отгонбаатар: Би төрийнхөө далбааг мандуулнаа

 

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг болох OneChampionship холбооны Rich Franklin’s ONE Warrior Series цуврал тулаанд 8 дугаарт Монгол улсын шилдэг тулаанчдын нэг болох ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч, гардан тулааны ОУХМ, холимог тулааны Dragon House холбооны аварга Н.ОтгонбаатарН.Отгонбаатар тулалдана. 

Тодруулбал маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Япон улсын Токио хотноо OneChampionship холбооны Rich Franklin’s ONE Warrior Series 8 тулаан зохион байгуулагдах ба 30 тулаанчын гал гарсан 15 тулааны нэг нь Монгол тулаанчын тулаан байх нээ. Өнгөрсөн оны 11 сард АНУ-ын Dragon House холбоонд ялалт байгуулсан Н.Отгонбаатар маргааш Японы өсч буй залуу тамирчин болох Нагата Такуяатай тулалдана. 

Нагата Такуяагийн тухайд нийт 11 тулаанд орж найман удаа ялж, хоёр удаа ялагдаад байгаа юм. Тэрээр энэ оны зургаа дугаар сард OneChampionship холбоонд анхны тулаанаа хийн ялалт байгуулсан байдаг. Харин Н.Отгонбаатарын хувьд OneChampionship холбоонд анхны тулаанаа маргааш хийнэ. 

Н.Отгонбаатар Dragon House холбоонд ялалт байгуулсныхаа дараа: "Аваргын тавцанд зогсож төрийнхөө далбааг мандуулна" хэмээн хэлж байсан. Зорьсон зорилгодоо хүрч Японы тэнгэрт төрийнхөө далбааг мандуулахыг хүсэн ерөөж байна. 

Манай сайт маргаашийн тулааныг шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж буйгаа дуулгахад таатай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0