Австрийн Вена хотод орчин цагийн залуусын хамгийн их сонирхлыг татахуйц нэгэн музей нээгдсэн нь Инстаграм хорхойтнуудын селфи музей ажээ. Өнгө өнгийн хана, төрөл бүрийн том жижиг эд зүйлс гээд төгс зураг авах, авахуулахад хэрэгцээтэй бүх зүйлийг музейд байршуулжээ.
Nofilter музейг санаачлагчдын нэг Петрагийн ярьснаар олон нийтийн цахим сүлжээнд залуус хэт их цаг өнгөрөөж байгааг эсэргүүцэж бодит байдалд анхаарал хандуулахыг уриалж байна гэжээ. Дунджаар 10 хүүхэд тутмын ес нь Instagram, Facebook, WhatsApp зэрэг олон нийтийн цахим сүлжээ ашигладаг байна.
Музей 24 өөр өрөөтэй. Өрөө бүр өнгөт бөмбөлөг, цэцэг жимс, чихэр хэлбэртэй бүтээлч дүрсүүдээр чимэглэгдсэн байна. Нээгдээд удаагүй ч хэдий нь хүүхэд, залуусын очих дуртай газруудын нэг болжээ.
Эх сурвалж: www.bbc.com