СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЗХЖШ-ын шинэ дарга бригадын генерал Д.Ганзориг ажлаа хүлээн авлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс түүний оронд Д.Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилохыг зөвшилцөх саналыг Ерөнхийлөгч гаргасан билээ.

.
Хошууч генерал А.Ганбат, шинээр томилогдож буй ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигийг уншиж танилцууллаа.

Үүний дараа тэд Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийлсэн байна. Мөн хошууч генерал А.Ганбат амжилт хүсээд тамгаа гардуулан өглөө.

ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, гэж ЗХЖШ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.