СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн удирдагч Кэрри Лам нүүрний багийг хориглолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хонконгийн удирдагч Энэ сарын 1-ний мягмар гарагт БНХАУ тунхагласны 70 жилийн ойгоор Хонконгийн жагсагчид эсэргүүцлийн жагсаал тэмцэл зохион байгуулж, үймээн самуун газар авснаас шалтгаалж гүйцэтгэх засаглалын тэргүүн өнөөдөр мэдэгдэл хийжээ.

Жагсагчид 17 долоо хоног жагсаалаа үргэлжлүүлэхдээ хорт хийн баг, хар баг зэргийг ашигласан ба энэ амралтын өдрүүдэд ч жагсаал өргөн хүрээг хамарч магадгүй юм.

 

 

Кэрри Лам мэдэгдэхдээ “эмх замбараагүй байдал, мөргөлдөөн хотыг сүйтгэж байна. Эрх баригчид нөхцөл байдлыг улам дордуулж зөнд нь орхих боломжгүй” гэжээ. Хориг маргааш буюу бямба гарагт хэрэгжиж эхэлнэ. 1922 онд санаачилж байсан Онц байдлын үед ашиглах тогтоолыг 1967 оны Хонконгийн жагсаал мөргөлдөөнөөс хойш ашиглаагүй юм.

 

Хонконгийн удирдагч Кэрри Лам

 

Энэ долоо хоногт болсон жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр нэг хүн галт зэвсэгт шархдаж, сэтгүүлчийн нүдийг сохолсон хэргүүд ар араасаа гарсан. Дашрамд мэдээлэхэд Хонконгийн жагсагчид 2006 онд дэлгэцнээ гарч байсан "V for Vendetta" уран сайхны киноны гол дүр V-ийн багийг ашиглан өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэн бэлгэ тэмдгээ болгосон юм. 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.