Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн Шотландад хүүхдийг зодож шийтгэх, биеийн хүчирхийлэл үзүүлэхийг хуулиар хориглож гэмт хэрэгт тооцдог боллоо. Уг шийдвэрийг албан ёсоор гаргаж, хуульчилсан Их Британийн бүрэлдэхүүний анхны улс нь Шотланд юм.
Пүрэв гарагийн орой Шотландын Парламентад болсон санал хураалтаар 84 гишүүн дэмжиж 29 нь эсэргүүцжээ. Дэлхийн 57 оронд эцэг эх нь хүүхдэдээ гар хүрэх, алгадах, цохихыг хуулиар хориглосон байдаг ба Шотланд тэдэнтэй нэг эгнээнд орох ёстой гэдгийг цагдаагийн офицер байсан Шотландын Ногоон намын гишүүн Жон Финни уриалсан юм. Түүний хэлснээр хүүхдүүдийг биеийн хүчээр шийтгэх нь үр дүнгүй арга болсон байна.
Эх сурвалж: www.theguardian.com