СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль бусаар унтуулагч эмийн жор олгож байсан эмчид 40 жилийн хорих ял оноов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Виржиниа мужид ажил мэргэжлээ урвуулан ашиглаж мансууруулагч, унтуулагч эмийг хууль бусаар жор бичин олгож байсан эмч Жоел Смитерсийн хэргийг шийджээ. Мужийн шүүгчид түүнд 40 жилийн хорих ял оноосон байна. Доктор Смитерсийн хэрэг хамгийн багадаа 20 жил, ихдээ бүх насаараа хоригдох ялтай ажээ.

Эмчийн хууль бусаар олгосон 800 гаруй жорыг өнгөрсөн тавдугаар сард илрүүлсэн юм. Тэр Виржиниагаас гадна Кентаки, Баруун Виржиниа, Охайо, Теннеси мужуудын өвчтнүүдэд 500,000 гаруй тун бүхий мансууруулагч эмийн бодисыг 2015-2017 оны хооронд хууль бус жороор олгосныг мөрдөгчид олж мэдсэн байна.

Унтуулагч, мансууруулагч эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж 2000 оноос хойш АНУ-д 300,000 хүн амиа алджээ. Тиймээс шүүх, прокурорууд эмийн тунг хэтрүүлэн хэрэглэх, хууль бусаар олгохын эсрэг тууштай тэмцэж байгаа юм.

Доктор Смитерс нь  гэр бүлтэй, таван хүүхдийн эцэг аж. Түүнээс унтуулагч эм авахаар өвчтнүүд олон зуун км-н цаанаас ч төвөгшөөлгүй ирдэг байна. Баривчлан саатуулагдахаас өмнө 700,000 ам.доллар бэлнээр, төлбөрийн карт хэд хэдийг цагдаа нар олжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.