СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойгоор чандрыг нь хулгайлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэг улс эрх чөлөө, тусгаар тогтнол, хүний эрхийн бэлгэ тэмдэг болсон Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойг энэ долоо хоногт тэмдэглэж байгаа юм. Гэвч хулгайч нар түүний чандар болоод зарим эд зүйлсийг хулгайлсан байна.

Махатма Гандийн чандар 1948 онд түүнийг бусдад алагдсанаас хойш дурсгалыг нь хүндэтгэх газарт хадгалагдаж иржээ. Гэвч хулгайч нар чандрыг хулгайлаад зогсохгүй Энэтхэг улсын тусгаар тогтнолын удирдагч, улс орны эцэг гэгддэг эрхмийн зургийг баллаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Хулгайч нар Гандийн зурган дээр ногоон өнгийн будгаар “урван тэрслэгч” хэмээн бичжээ. .

 

 

Цагдаа нар хулгайн гэмт хэргийг мөрдөн шалгаж, гэмт этгээдүүдийг үндэсний бүрэн бүтэн байдал, эв нэгдэлд гарз хохирол учруулсан ба энх тайвныг эвдэхийг санаархсан гэж үзжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.