FIBA 3х3 сагсанбөмбөгийн 23 хүртэлх насны хоёр дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд БНХАУ-ын Ланзоу хотноо зохион байгуулагдаж байна.
Өчигдөр Монголын эрэгтэй, эмэгтэй багууд хэсгийн эхний тоглолтуудаа хийлээ.
Хамгийн эхэнд манай эрэгтэй баг Нидерландын багтай тоглож 17:20 онооны харьцаагаар хожигдлоо.
Харин дараан нь манай хөвгүүд Сербийн хүчирхэг багтай тоглон 18:21 харьцаагаар хожигдлоо.
Монголын эмэгтэйчүүдийн багийн хувьд С хэсгийн тэргүүлэн тоглож байгаа ба эхний тоглолтоо Румыны багтай энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн ч 20:21 онооны харьцаагаар харамсалтайгаар ялагдлаа.
Охид хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 21:15 харьцаагаар илүүрхэн буулган авлаа.