СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээх үү

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Авлига албан тушаалын томоохон хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь 2017 онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн багц хуулийг эргэж харах үндэслэл болсон. Тухайн үед Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1-20 жил ба үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолно гэж өөрчилсөн байдаг.

Өмнөх зохицуулалтаас ийнхүү сулруулсан шалтгааныг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй үндэслэлээр хэрэгт холбогдолтой олон хүн хилийн хорионд орж, олон жил байцаагдаж байгаа учраас хүний эрх талаасаа ингэж өөрчилсөн хэмээн хууль батлагчид тайлбарладаг. Харин энэхүү зохицуулалтаас болж, авлига, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болсон нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тухайлбал, МХЕГ-ын албан тушаалтнуудын авлигыг хэргийг нэрлэж болно.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, өрөнд оруулсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа тухай мэдээлэл ч бий. Тиймээс УИХ баталсан хуулиа эргэж засахаар өнгөрсөн тавдугаар сард ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хүнд, хөнгөнөөс хамааран 3-25 жил байхаар санал оруулжээ. Мөн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татагдах хүртэл тоолохоор өөрчилж байгаа аж. 

Ажлын хэсгийнхэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хүнд, хөнгөнөөс хамааран 3-25 жил байхаар санал оруулжээ. Мөн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татагдах хүртэл тоолохоор өөрчилж байгаа аж.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дахь хэсэгт нэг жилээс доош хугацаагаар хорих ялтай хэрэг үйлдсэнээс хойш нэг жил, 1-8 жилийн ялтай хэрэг үйлдсэнээс хойш таван жил, 5-12 жилийн ялтай хэрэг үйлдсэнээс хойш 12 жил, 12-20 жилийн ялтай хэрэг үйлдсэнээс хойш 20 жил өнгөрсөн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байдаг. Мөн хуулийн 10.1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан. Энэ нь олон гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй учир ийнхүү гэмт хэргийг 1-3 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай болгож өөрчлөх нь.

Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгах боломжтой талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн заалтаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан МХЕГ-ын удирдлагуудын авлигын гэх мэт хэргийн хугацааг дахин тоолох боломж бүрдэх нь. Уг нь хуулийг буцааж хэрэглэхгүй байх зохицуулалттай ч хуулийг дагалдан гарах журмаар хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох боломжийг нээнэ гэх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

Б.Цэнд-Аюуш

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.