Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 5-нд Алтай хангай,Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 6, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6-8-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.