Монголын үндэсний кино хорооны урилгаар АНУ-ын найруулагчдын холбооны байршлын менежер Триш Грей Монголд хүрэлцэн ирсэн юм. Тэрээр манай улсад холливудын киноны зураг авалт хийх боломж байгааг судалсан байна. Энэ талаар бид өмнө нь мөн мэдээлэл хүргэсэн.
АНУ-ын улсын найруулагчдын холбоо монголд ирсэн нь монголын киночдын хувьд түүхэн үйл явдал бөгөөд хэрэв холливудын кино зураг авалтыг монголд хийх боломжтой болвол үүнийгээ дагаад монголд маш том хөрөнгө оруулалт, ажлын байр бий болох юм.